- Perfect - Төгс шийдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг танд хүргэнэ
- Practised - Туршлагажсан, чадварлаг хамт олон гүйцэтгэнэ
- Powerful - Салбартаа хамгийн хүчирхэг, тэргүүлэгч байна
-
Perfect

-
Practised

-
Powerful

Мэдээллийн технологийн "ЭМОНДО" компани нь "ИМПЕРА ХОЛДИНГ"-н охин компани бөгөөд 2007 оноос харилцаа холбооны систем болох Call Center, мессежид суурилсан системүүд, вэб дээр суурилсан систем, гар утсанд зориулсан контент бэлтгэх, түгээх, СИМ картанд суурилсан програм хангамж боловсруулах чиглэлээр ажиллаж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд томоохон 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгаад байна.
Бидний гүйцэтгэсэн томоохон төслүүд:
- www.now.mn Монголын хамгийн олон хэрэглэгчтэй мэдээллийн портал сайт
- "Худалдаа Хөгжлийн Банк"-ны дуудлага хүлээн авах төвийн иж бүрэн програм хангамж
- "UFC" Группын дуудлага хүлээн авах төвийн иж бүрэн програм хангамж
- "МЦХ" ХК-ийн дуудлага хүлээн авах төвийн иж бүрэн програм хангамж
- "Жи-Мобайл" компанийн дуудлага хүлээн авах төвийн иж бүрэн програм хангамж
- 151109 нэгдсэн лавлах, такси дуудлагын мессежид суурилсан иж бүрэн систем
- "Эко Капитал" ББСБ-ын санхүүгийн иж бүрэн программ хангамж
- "МЦХ" ХК-н дугаар захиалгын систем
- "МЦХ" ХК-н онлайн төлбөр тооцооны иж бүрэн систем
- Японы "Чиба Газ" компанийн онлайн шуурхай сэрэмжлүүлгийн систем
- "F1 Tokyo 2007" замын хөдөлгөөний ачааллыг шуурхай мэдээлэх систем
- Android, iOS үйлдлийн системд суурилсан мэргэ, тоглоом, толь, мэдээний 10 орчим програм
- АНУ-ын "Stepmiles" компанийн захиалгаар 30 гаруй танилцуулга вэб сайт, 10 гаруй томоохон вебэд суурилсан систем
Мөн бид дараах компаниудын Монгол дахь албан ёсны цорын ганц төлөөлөгч юм:
- Нууцлалын технологиор дэлхийд тэргүүлэгч Францын "Oberthur Technologies" Групп
- Харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-ын "Synway Technologies" Компани



